Wednesday, April 23, 2008

Шүд цоорох бас нэг шалтгаан


Амьсгал болон хоол боловсруулах замын уулзварт байрлаж хүний бие махбодын хамгаалах тогтолцооны хамгийн эхний хориг болдог гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэснээр амны хөндийн дархлаа чадамж алдагдаж шүд цоорох өвчний шалтгаан болж байна. Мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн амны хөндийн бактерын ерөнхий тоо эрүүл хүнтэй харьцуулахад дунджаар 13 дахин их гарч байна.
Гүйлсэн булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүст амны хөндийн нянгийн колоны тоо
эрс их гарч байна. Гүйлсэн булчирхайг авхуулсанаар амны хөндийн хамгаалах тогтолцоо алдагдаж , хэвийн бичил биетэн эмгэгтөрөгч болон хувирч шүд цоорох өвчнийг түргэсгэж байж болно.
Амны хөндийгөөс илэрсэн грам эерэг Streptococcus-ийг ялган дүйхэд шүдний цоорол үүсгэдэг S.mutans, S.sobrinus байна.
Гүйлсэн булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн, кариестай бүлэгт шүлс ялгаралтын хурд багасч, амилаза ферментийн идэвх ихэссэн байна.
Цоомко

АСТ тухай мэдээлэл

Энэ 4-р сарын 29 нд болох АСТ гурван багшийн бүрэлдэхүүнтэй шүүх бөгөөд
үүнд:А/у магистр А.Авирмэд А/у магистр О.Эрдэнэзаяа А/у магистр Г.Нандин нар шүүн явуулна.
1. Мэндчилгээ
2.Багуудын хооронд асуулт хариулт тэмцээн
3.Гэрийн даалгавар мэдрэл сэдвийн доор хийнэ
4.Багийн ахлагч нарын асуулт хариулт тэмцээн
5. АХА тэмцээн ангийн үлдсэн бүх хүүхэд оролцох бөгөөд тэргүүлсэн оюутанд тодорхой % нэмнэ асуулт нь анатоми сэдэвтэй байна. За ингээд амжилт асуултаа periodontology_club@yahoo.com илгээнэ үү?

Monday, April 21, 2008

download YYДЭН ШYДНИЙ АНАТОМИ

хэрэгтэй гэж бодож байгаа Хvмvvс татаад аваарай
божоо