Wednesday, April 23, 2008

Шүд цоорох бас нэг шалтгаан


Амьсгал болон хоол боловсруулах замын уулзварт байрлаж хүний бие махбодын хамгаалах тогтолцооны хамгийн эхний хориг болдог гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн улмаас мэс засал эмчилгээ хийлгэснээр амны хөндийн дархлаа чадамж алдагдаж шүд цоорох өвчний шалтгаан болж байна. Мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн амны хөндийн бактерын ерөнхий тоо эрүүл хүнтэй харьцуулахад дунджаар 13 дахин их гарч байна.
Гүйлсэн булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн хүмүүст амны хөндийн нянгийн колоны тоо
эрс их гарч байна. Гүйлсэн булчирхайг авхуулсанаар амны хөндийн хамгаалах тогтолцоо алдагдаж , хэвийн бичил биетэн эмгэгтөрөгч болон хувирч шүд цоорох өвчнийг түргэсгэж байж болно.
Амны хөндийгөөс илэрсэн грам эерэг Streptococcus-ийг ялган дүйхэд шүдний цоорол үүсгэдэг S.mutans, S.sobrinus байна.
Гүйлсэн булчирхайн мэс засал эмчилгээ хийлгэсэн, кариестай бүлэгт шүлс ялгаралтын хурд багасч, амилаза ферментийн идэвх ихэссэн байна.
Цоомко

1 comment:

Anonymous said...

bitgii shaagaad bld0aa. batlagdaagui yum bicheed bxiimaa.